Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гарди өөрийгөө ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖЭЭ
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди тус албан тушаалд томимлогдоод хоёр сарын даараа өөрийгөө ЗЭЭЛЭЭС чөлөөлжээ.
Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид Олон Улсын харилцааны мэргэжлээр Олон Улсын хүмүүнлэгийн харилцааны хөтөлбөрийн хүрээнд суралцаж, 2016 онд төгссөн байна. Ийнхүү сурахаар явахдаа БЗД-т байрлах 39 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгө болгож байжээ. Харин түүний гэрээний биелэлтийг Л.Энх-Амгалан сайд үнэлж, зээлийн гэрээ дуусгавар болсноор тооцсон байна.
Д.Гарди энэ сангийн өмнөх даргад зээлээс чөлөөлж өгнө үү гэх хүсэлт явуулж байсан ч тус газрын даргаар очингуутаа өөрийгөө зээлээс чөлөөлөх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээсэн байдаг. Тэрбээр уг албан тушаалд томилогдохын өмнө БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан билээ.
Зээлийн батлан даалтын санд дарга нарын хүүхдүүдийн гадаадын улс орнуудад суралцаж төгссөн сургалтын зээлийн эргэн төлөх ёстой төлбөр 200 тэрбум байдаг. 200 тэрбумын авлага үүсчихээд байхад өөрийнхөө зээлийн барьцааг суллах тушаал гаргаад сууж байдаг Д.Гарди гэдэг даргыг юу гэж нэрлэхийг ч мэдэхгүй юм.