Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал Л.Отгонсүрэнд хариуцлага тооцно уу, Л.Энх-Амгалан САЙД АА

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

"Олон олон Л.Отгонсүрэнг илчилцгээе, илчлэхгүй бол идсээр л байх болно.

Болор Есүй гэж нүүр хуудастай залуухан ээж. Аж ахуй эрхлэх зөвшөөрөл, сургалтанд суусан гэрчилгээгээ сэргээн авч, түүнийгээ нүүр хуудастаа урам зориг дүүрэн нийтэлсэн байсан. Удахгүй бяцхан хүүхдүүддээ сюрприз барина аа гээд л залуу хүний гэгээхэн мөрөөдөл, мөрөөдлийнхөө сэжүүрээс атгасан нэг тийм нисэх мэт итгэл...бүх үйл ажиллагаа, хийж байгаа зүйлийнхээ зургийг дэлгээд л, хүлээлт, найдвар, бүтээлч сэтгэлээр дүүрэн залуу үе. Гэтэл яав, түүний мөрөөдөл Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирлын нэхсэн авилгалыг мөргөөд бяц үсрэхийг харав.

Уг нь нэг сурагчид 1500 төгрөгөөр бодон үдийн цай нийлүүлэхээр гэрээ хийсэн хэдий ч нягтлан, захирал хоёр нь хүүхэд бүрийн аягатай хоолноос 850 төгрөгийг нь өрсөөд хулгайлчихдаг гэнэ ээ.

Тэгэхдээ бүр төрийн сангаас Болор Есүйн байгууллагын дансанд орж байгаа мөнгөнөөс дундаас нь шомбодоод авчихаж чадаж байна гэнэ. Гаршсан хулгай, гар нийлсэн хулгайч гэдэг чинь энэ шүү дээ. Ингээд Болор Есүй үлдсэн 650 төгрөгт нь багтаан хүүхдүүдийн үдийн цайг бэлтгэхээс аргагүйд тулжээ. Энэ бүсгүй нягтлан, хүнсний шинжээч, тогооч, хүргэгч ажиллуулж, гурил жимс, аньс чацарганаа худалдан аваад, дээр нь бүтээгдэхүүн болгонд уут, хаяг шошго бэлтгэж байгаа. Яаж 650 төгрөгт багтах уу? Яагаад ч бүтэхгүй.

Болор Есүйд нөгөө авилгаар амьдардаг захирал, нягтлан хоёр нь нэг бол 20-25 сая төгрөгийн авилга өгөхийг санал болгосон байгаа юм. Яаж тэр их мөнгийг өрх толгойлж хүүхэд хөтөлсөн залуухан ээж хэдхэн хоногт олох уу?

Аргаа бараад малчин аав ээжээсээ идэшний хонь авчирч өгье гэж хүртэл гуйгаад хана мөргөж дээ. Нэхээд байгаа авилгыг нь сар бүр хувааж төлье гэж хүртэл аргадсан байгаа юм. Эцэст нь Болор Есүй хэл ам хийхээс ч сэтгэл оюун нь гутаж, нэгэнт авсан зөвшөөрөл, эхлүүлсэн ажил, батлагдсан төслөө орхиод чимээгүйхэн явж оджээ. Энэ тухайгаа баримттай нь постлосон байна билээ. Судлаад зөндөө л утас маажлаа, Bolor Esvi нэртэй пэйж хуудас хөтөлдөг, түүндээ нарийн боов хийх аргачлал постлодог бүсгүй аж, ийм бүтээлч залууст хайртай. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, сургалтанд дахин суусан батламжаа аваад хөөрөн догдолсон түүний постууд, авилгын хана мөргөөд амьдралаа тэврээд цуцаж суугаа түүний үгс. Bolor Esvi гэж хувийн хаягаар нь уншиж болно.

Яг ийм шорон мэт хана мөргөсөн залуус одоо яах вэ? Үр хүүхдээ үлдээгээд Солонгос явахаар уртаас урт дараалалд зогсох уу? Эх орноосоо дайжих уу, энэ хүрээд бууж өгөх үү, эсвэл авилгын мөнгө хайгаад энд тэнд бас самрах уу?.

Боловсролын салбарт нүүрлэсэн болдоггүй хямралын үндэс нь авилга, үүр нь сургуулиудын нягтлан захирал хоёрын хэлхээ холбоо. Амьдрал ийм л байна. Ердөө л үдийн цайны хөтөлбөрөөс ингэж хулгайлдаг хүмүүс анги сургуулийн засвар, газар, хүүхэд элсүүлэх, дүн гаргах, шалгалтын хураамж, боловсролын гэрчилгээнээс хэдийг олдог бол? Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал Отгонсүрэнд, өөр олон олон сургуульд хувалз мэт шигдсэн Отгонсүрэнгүүдэд хариуцлага тооцно уу, Энх-Амгалан Лувсанцэрэн. Энэ хүрээд бид эх орноосоо дайжмааргүй байна!" хэмээн нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
1
confuse an post
angry an post
6
640202
21 эможи

Зочин
2022-09-11 13:40
Тэнцвэртэй мэдээлэл хүргээч.
Tsetsegbadam
2022-09-09 21:53
Mash muu huuhduud uur surguulid amdaat hicheellej bna hol mash hetsvv bgaa????????
Зочин
2022-09-08 13:16
5- р сургуулииг шалгаач багш нар нь элдэв юм шахна биеиин тамирын хувцсыг жигдэл гэнэ хүүхдүүдэд ах эгчиин хувцас хунар байх юм тэриигээ хэрэглэмээр байх юм
keyboard_arrow_up