БШУЯ: “Бичиг баримтын хяналт, шалгалтын материал алдагдах үеийн бичлэг КАМЕРТ ҮЛДЭЭГҮЙ“
БШУЯ-наас боловсролын бичиг баримтын хяналт, шалгалтын материал алдагдсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Энэ талаар БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Ч.Энх-Амгалан дараах тайлбарыг өглөө.
Тэрээр "Боловсролын баримт бичиг шалгах ажлын явц өндөрлөх дөхөж байна. Энэ хүрээнд 59 мянган бичиг баримт хянасан. Шалгалтын явцад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөөврийн хоёр хард, хяналт шалгалттай холбоотой 3-4 боодол материал алдагдсан. Яамны камерын бичлэг шалгахад гурав хоног өнгөрсөн байсан тул бичлэгт үлдээгүй байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж, ажлын хэсэг гаргасан. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа" гэв.