Түнхний мултралтай охиныг харьяаллын сургууль нь ЭЛСҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

2022 оны 9 сарын 03

Arslan.mn

Түнхний мултралтай, хоёрдугаар ангийн сурагчийг Нийслэлийн 67 дугаар сургууль элсүүлэхээс татгалзсан байна. Сургуульд элсүүлэхээс татгалзсан шалтгаан нь түнхний мултралтай хүүхдийг хүлээж авах сургалтын орчин, хичээл заах боломжтой багш байхгүйтэй холбоотой гэдгийг тухайн сургуулийн сургалтын менежер Б.Сувдмаа хэлсэн юм. 

Харьяаллын сургуульд нь хүүхдийг нь элсүүлэхгүй байгаа нь учир дутагдалтай болохыг асран хамгаалагч нар нь хэлж байлаа. Охины эгч Б.Оюунтуяа "Танай хүүхдэд анхаарал хандуулах боломжгүй гэдэг хариу өгсөн. Хүүхдийн ямар бэрхшээлтэй болохыг болон суралцах боломжтой эсэхийг судалж үзсэн бол өөр хариу хэлэх байсан байх" гэсэн юм.

67 дугаар сургууль охиныг элсүүлэхээс татгалзсан учир тусгай 63 дугаар сургуульд хүүхдээ суралцуулах "арга сүвэгчилсэн" байна. Гэвч Яармагт байрлах 63 дугаар сургууль гэрээс нь 20 орчим километрийн зайтай аж. Энэ талаар охины ээж Б.Жавзмаа "Энэ өвөл гэртээ ээжтэйгээ байх шийдвэрт хүрээд байна. Яармагт хашаа түрээслээд хүүхдээ сургана гэхээр түрээсийн хашаа олдохгүй байгаа. Түрээсийн байрны төлбөр хэтэрхий өндөр байдаг" гэсэн юм.  

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
640007
4 эможи

яана даа
2022-09-04 13:27
Яагаад болохгүй гэж дээ. Сайдад нь хандах хэрэгтэй.
Зочин
2022-09-03 17:00
Түнхниий мултрал сурахад ямар нөлөөтэй юмбэ захирал мал аа битгий хүнд дээрэлхэж бай
Мөнхбат Загдсүрэн
2022-09-03 12:07
Яаж байгаа малнууд бэ? Хүүхэд шүү дээ
keyboard_arrow_up