БШУЯ-ны ажилтнуудаас ХОЁР хүний диплом ХУУРАМЧ байсныг НУУН ДАРАГДУУЛЖЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт зарлахаар болсноо дуулгасан.
Тэгвэл энэ оны гуравдугаар сард МХЕГ, Боловсролын ерөнхий газраас хамтарсан шалгалт хийж, багшлах эрхтэй нийт 35 мянга орчим багшийн боловсролын баримт бичигт хяналт шалгалт хийсэн тайлангаа гаргасан байна.
Шалгалтаар давхардсан тоогоор 800 орчим багш хуурамч дипломтой байсан байна. Түүнчлэн БШУЯ-ны ажилтнуудаас хоёр хүний диплом хуурамч байсан нь илэрчээ. Гэвч Л.Энх-Амгалан сайд уг асуудлыг олон сар нууцлан нийтэд мэдээллэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ.
Харин Л.Энх-Амгалан сайдын хувьд Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт үлдсэн учраас дээрх асуудлыг өөрийн тусгай акц болгон дэглж тавихаар зэхэж буй сурагтай. Мөн Л.Энх-Амгалан сайд өнөөдрийг хүртэл тус яамны хоёр ажилтанд хариуцлага тооцсон эсэхээ нийтэд мэдээллээгүй байна ?!