Сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой авлигын мэдээллийг 110 утсанд хүлээн авна
Засгийн газрын энэ сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.
2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд. Доод, дунд шатанд байгаа авлигыг таслан зогсоох цаг тулж ирсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлжээ.
Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлаар гомдол, мэдээллээ ирүүлэхийг иргэдэд уриалж байна.
Эх сурвалж: АТГ