ТОДРУУЛГА: Сурагчаа зодсон нийслэлийн 19-р сургуулийн БАГШИД өнөөдөр АРГА ХЭМЖЭЭ ТООЦНО
Нийслэлийн 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш сурагч хүүд гар хүрсэн хэрэг гарчээ.
Бид энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад, "Нийслэлийн 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр сурагчид гар хүрч, зодсон хэрэг гарсан нь үнэн. Яг одоо сургуулийн захиргааны зөвлөл энэ асуудлаар хуралдаж байгаа бөгөөд багшид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Харин бид тус сургуулийн захирал болон сургалтын менежертэй холбогдох гэсэн боловч утсаа авсангүй.
Бид энэ талаар тодруулж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.
Эргэн сануулахад, өнгөрсөн сар нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж тус багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.
Энэ мэт боловсролын салбарын балмад зэрлэг үйлдэл арай хэтэрлээ. Энэ асуудалдаа анхаараач Л.Энх-Амгалан сайд аа.