Сурагчаа өмөөрч сургуулийн сэтгэлзүйч нь үсээ хуслаа
Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тухайн сургуулийн сэтгэл зүйч Болорцэцэг хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгcөн.
Тэрбээр “Захирлын нөхөр хичээлийн цагаар сурагчийг өшиглөж, цохисон. Өмдийг нь урагдтал зодсон. Үүнийг ангийн сурагчид нь нотолж байгаа. Улсаар тухайн сурагч газар хэвтэж байгаад уйлаад ангиасаа гүйж гарсан.
Тухайн сурагчийг яагаад зодсоныг ангийнхнаас нь асуухад сандал дээрээс цүнхээ авах гэж байгаад сандал унаасан. Үүнээс болж багш уурлаж ирээд хамаг хүчээрээ зодсон. Захиралд хандахад байгууллагын нууцыг задруулбал чамтай хатуу тооцоотой гэж дарамталсан.
Би тэмцлээ илэрхийлж үсээ хусаж байна. Зодуулсан хүүхдийн эцэг эх гомдолтой байгаа гэж цагдаагийн газарт өргөдлөө өгсөн. Би ч энэ асуудалд гомдолтой байна" гэв.









