Сурагчаа зодсон 97-р сургуулийн багшид САХИЛГЫН арга хэмжээ ТООЦНО
Нийслэлийн 97 дугаар сургуулийн 2А ангийн багш ангийнхаа сурагчид гар хүрсэн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Тэгвэл энэ талаар тус сургуулийн сургалтын менежерээс тодруулахад, “Тухайн багш жигд шугаманд бичсэнгүй гэх шалтгаанаар хүүхдэд гар хүрсэн гэх мэдээлэл байна. Өнөөдөр охины эцэг эхтэй нь уулзана. Сурагч охин өнөөдөр хичээлдээ ирээгүй. Багшийн хувьд 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан туршлагатай ахмад багш нарын нэг. Сургуулийн зүгээс багшид сахилгын арга хэмжээ авна.” гэдгийг хэллээ.
Сургуулийн удирдлагууд сурагчдаа гар хүрсэн багшид сануулах арга хэмжээ авах эсхүл ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх саналыг холбогдох газарт хүргүүлэх бололтой.