Украины Киевд суралцдаг ОЮУТАН: Эх орондоо ирж чадах болов уу гэж их бодсон. Одоо л сэтгэл амарч байна
2022 оны 3 сарын 03
Украины нутаг дэвсгэрээс иргэдээ татах ажиллагаа дууссан бөгөөд эхний ээлжийн оюутнууд өнөөдөр эх орондоо ирлээ.
Украины Киев хотод суралцдаг оюутан "Өнгөрсөн сарын 24-нөөс хойш явсаар байгаад гуравдугаар сарын 3-ны өдөр Монголд газардаж байна. Маш их айдастай байсан. Одоо л тайвширч байна. Би Украины Киев хотын Эдийн засгийн сургуулийн дөрөвдүгээр дамжаанд суралцдаг. Эхэндээ дайн болох үгүй нь тодорхойгүй байсан. Тиймээс хичээлээ таслаад, Монгол руу явбал хасалт хийлгэх шаардлага үүснэ. Украинчууд ч өөрсдөө Унгар, Польш зэрэг улс руу гарч байгаа" гэв.
Eagle news-ийн видео мэдээнээс бэлдэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
635003
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс