Баян-Өлгийн сурагч Японд болсон гэрэл зургийн уралдаанд түрүүлжээ

2022 оны 2 сарын 15

Arslan.mn

Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн "HIGASHIKAWA Youth Fest"-д монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ.

Тодруулбал, Хоккайдо мужийн Хигашикава хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлсэн тухай Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрбээр "Өнөөдөр өглөө Япон улсаас баярт шуудан хүлээн авлаа. Энэ жил "Холбоос" гэсэн сэдвээр гэрэл зургийн уралдаан болж манай улсын сурагчдын бүтээл шилдгээр шалгарсан тухай мэдээ, мөн шилдэг бүтээлийн эмхэтгэлийн хамт шуудангаар ирлээ. Удахгүй шагналыг нь хүргүүлнэ ээ. Халуун баяр хүргэе" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634525
2 эможи

keyboard_arrow_up