ЗГ: “Их дээд сургууль болон МСҮТ 2-р сарын 7-оос цахимаар хичээллэнэ“

2022 оны 1 сарын 26

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр: "Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ. Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна. Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа буурах байх хэмээн найдаж байна. Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай зохион байгуулахыг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд 2-р сарын 7-нд цахимаар эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
634081
4 эможи

keyboard_arrow_up