УОК: Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээг зохион байгуулахыг хориглов

2021 оны 9 сарын 29

Arslan.mn

Боловсролын байгууллагуудыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсныг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Есдүгээр сарын 28-ны буюу өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 106 сургуулийн бага ангийн 64 бүлэг, дунд ахлах ангийн 52 бүлгийн сурагчид зайны сургалтад шилжжээ. Харин хоёр сургууль бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн бол нэг сургуулийн хичээлийн байрыг түр хааж, зайны сургалтад шилжүүлээд байгаа аж. Мөн Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургаадугаар сургууль зайны сургалтад шилжсэн байна.

Харин нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байна. Баянгол дүүргийн “Амгалангуа”, “Монгени”, 30, 76, 198 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 24, Сонгинохайрхан дүүргийн “Хөх тэнгэр” цэцэрлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд ахлах 36 бүлэг, бэлтгэл 35 бүлгийн хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдээс нэг нь л халдвар авсан бол шууд зайны сургалтад шилжүүлж байгаа юм.

 Ерөнхий боловсролын сургуулийн 177 багш, 53 ажилчин, 539 хүүхэд, цэцэрлэгийн 85 багш, 112 ажилчин, 87 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэж Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631353
0 эможи

keyboard_arrow_up