Гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх нь тодорхойгүй байна
2021 оны 9 сарын 25
Гурван настнуудыг цэцэрлэгт нэмж авна хэмээн БШУЯ-наас өмнө нь мэдээлж байсан. Гэхдээ одоогийн байдлаар энэ ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэлд гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг ажил хийж эхлээгүй байна. БШУЯ-наас чиглэл ирвэл уг ажлыг тухай бүрд нь зохион байгуулна" гэсэн хариултыг өгчээ.
Одоогийн байдлаар цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631234
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс