Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 252 сурагч халдвар авч, 6,300 орчим хүүхэд ойрын хавьтал болжээ

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2021-2022 оны хичээлийн жилийн зохион байгуулалт, явцын мэдээллийг  танилцууллаа. 

Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 252 сурагч халдвар авсан. Ойрын хавьтал болсон 6,300 орчим хүүхэд байна. Цахимд шилжсэн зургаан цэцэрлэг байна. 268 бүлэг зайн сургалтад шилжээд байна.

Нийслэлд 960 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн сургууль, цэцэрлэгт хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа юм. Боловсролын салбарын багш ажилчдын 97 хувь нь бүрэн тундаа хамрагдсан. Нэг ангид суралцуулах хүүхдийн тоог зохистой байлгахад анхаарч ажиллаж байна

Одоогийн байдлаар Монгол тэмүүлэл, БХД Хангай Цогцолбор сургууль, 1-р сургууль,  52-р сургууль, 118-р сургуул гээд нийслэлийн хэмжээнд нийт таван сургууль цахимаар хичээллэж байна." гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
6
ouch an post
2
confuse an post
angry an post
1
630904
11 эможи

keyboard_arrow_up