МҮИС-ийг сургууль болгох эрхийг Ё.Отгонбаяр олгож байжээ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын их сургууль (МУИС) болон Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээх хоёр сургуулийн нэр утга ойролцоо тул хооронд нь андуурах тохиолдол гардаг. 

Мөн олон улсад Монголын их, дээд сургууль эрэмбэлэгдэхэд дээрх давхцал хойш нь татдаг талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-нд хийсэн хурлын үеэр дурдсан. Тэрбээр мөн Монголын үндэсний их сургууль гэх нэр нь төрийн өмч тул буцааж авна хэмээн мэдэгдсэн билээ. 

Энэхүү мэдэгдлийн хариуд Монголын үндэсний их сургуулиас ажил хэргийн нэр хүндээ хамгаалж, нэр төр, алдар хүндээ сэргээх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр хандаж байгаагаа зарлаж байв.

 Тэгвэл маргааны бай болсон МҮИС-ийн нэрийг Ё.Отгонбаяр боловсролын сайд байхдаа олгосон байжээ.

Тодруулбал, тэрбээр 2012 онд сайдын тушаал гарган тухайн сургуулийг  2012 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн их сургуулийн ангилалд хамруулахаар шийдвэрлэжээ. Энэ өдрөөс “Монголын Үндэсний Их сургууль” ХХК байсан тус байгууллага их сургууль болсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
630529
2 эможи

ард
2021-09-04 13:13
харах царайны пялдага авилгач лалар цаазал
ИРГЭН
2021-09-03 20:04
АВИЛГЫН ХАН ӨВӨӨ САЯ ИЧИХГҮЙ ИХ СУРГУУЛИАС ХАХУУЛИАР БАС НЭГ ЦОЛ АВЧ БУЙ ХАРАГДСАН ЭНЭ ХҮН АНУ- АМЬДРААД Ч ЗАСАРСАНГҮЙ ДЭЭ УДАМЫН АВИЛАГЧ ЮМУУ ДАА???
иргэн
2021-09-03 18:43
Ё.Отгонбаяр чинь авилга хамгийн их авсан сайд,байхаа
irgen
2021-09-03 14:22
ene durak n balag duusahguim da
зочин
2021-09-03 12:22
Ё.Отгонбаяр мэтийн амиа бодсон хахуульд идэгдсэн хулгайчууд далд ороосой.........
Zochin.
2021-09-03 12:08
Iim surguuliar yah gesiin be. Erhiig ni tsutsal.
keyboard_arrow_up