Багш, сувилагч мэргэжлээр элсэгч болон цаатан өрхийн суралцагчид “Оюутны хөгжлийн зээл“-ийг олгоно
2021 оны 8 сарын 31
Энэ талаар Боловсролын Зээлийн Сангийн Захирал Ж.Ариунболд хичээлийн шинэ жилийн элсэлтийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрээр "2021-2022 оны хичээлийн жилд Оюутны Хөгжлийн Зээлийг шинээр олгохдоо зөвхөн Монгол улсад шаардлагатай тэргүүлэх 35 чиглэлийн мэргэжлээр суралцагсдад олгоно. Өмнөх хичээлийн жилүүдэд Оюутны Хөгжлийн Зээлд хамрагдаж байсан суралцагсдад мэргэжлийн чиглэл харгалзахгүй зээл олгоно.
Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт 7.2 тэрбум төгрөгийг дунджаар 4800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог. Хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол байна.
Буцалтгүй тусламжийг:
- Бүтэн өнчин
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч
- Нэг өрхийн 3 суралцагч нь дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч
- Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч
- Цаатан өрхийн суралцагчид олгож байна." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630393
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс