Ж.АРИУНБОЛД: 504 хүүхдийг сонгон шалгаруулж, ТЭТГЭЛГЭЭР дэлхийн шилдэг сургуулиудад сургана
Энэ талаар Боловсролын Зээлийн Сангийн Захирал Ж.Ариунболд “Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудыг сургадаг байсан бол энэ жилээс Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байна.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр хэрэгжинэ. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж, “Дэлхийн шилдэг их, дээд сургууль” болон “Гадаадын их, дээд сургууль”-д суралцах боломж олгоно.
2021 оны ЭЕШ өгсөн төгсөгчид:
- Элсэлтийн ерөнхий шалгалтад 330 сум 171 хорооноос тус бүр гадаад хэл, математикийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан нэг суралцагч тэтгэлэгт хамрагдана.
- Шалгуур хангасан төгсөгчид 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр курст суралцах явцдаа нэг жилийн хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, шалгалтад босго оноо давсан эхний 50 орчим суралцагч “Дэлхийн шилдэг их дээд сургууль”-д суралцаж бусад суралцагчид “Гадаадын их дээд сургууль”-д элсэн суралцах боломжтой.
Өмнө нв БЗС-гаас жилд 40 хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцуулдаг байсан бол цаашид 500 гаруй хүүхдийг суралцуулахаар болсон. Мөн өмнө нь хүүхдүүд зээлээр суралцдаг байсан бол одоо тэтгэлгээр суралцана." гэв.