Төгсөгчдийг төгс төөрөлдүүлдэг МҮИС “ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ“ биш...
Элсэлтийн Ерөнхий шалгалт эхэлсэн эдгээр өдрүүдэд та МҮИС-ийн сурталчилгааг хаа сайгүй л сонсож байгаа биз. Мөнгө ихтэйдээ бардан, сурталчилгааг тал бүрт л цацаж байдаг сургууль.
Өнгөрсөн онд Монгол Улсын Их Сургуультай нэрийн маргаан өрнүүлж, ШӨХТГ-аас банга хүртсэн Өөрөөр хэлбэл МҮИС нь ТББ-ын статусаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ нь улсын байгууллага биш атлаа “Үндэсний” гэсэн нэр авч, бусдыг төөрөгдүүлж байна хэмээн маргаан дагуулж, энэ талаар ШӨХТГ-аас МҮИС-д явуулсан албан бичигт “...Монголын үндэсний их сургууль нь “Үндэсний” гэсэн статусгүй, төрийн бус байгууллага байна. МҮИС нь хуулийн этгээдийн нэрэнд “Үндэсний” гэсэн тодотголыг ашиглаж буй нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хэрэглэгчид болон бусад байгууллагад төрийн өмчит их сургууль гэж андуурагдах нөхцөл байдлыг үүсгэж байна...” хэмээн бичжээ.
Түүнчлэн, МҮИС нь ТББ-аас гадна яг ижил нэртэй ХХК-тай байгаа нь шүүхийн шатанд очиход төөрөгдөл үүсгэдэг тул энэ асуудлыг зайлшгүй засуулах ёстой гэх шийдвэр гарсныг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн юм. МҮИС-ийн нэртэй холбоотой асуудлаар 2020 оны намар МУИС-аас гомдол гаргасан байдаг.
Үүнээс гадна өнгөрсөн зун ЭХЭСҮТ-ийн газраас хумсалж, тухайн үед эх нялхсын эмч нарын зүгээс “МҮИС-ийнхэн үргэлж эмнэлэг эзэнгүй, амралтын өдрүүдээр дайрдаг” гэсэн бол МҮИС-ийн зүгээс “Бид гарцгүй байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.
Зарим хөдөөний иргэд МУИС-ийг МҮИС-тай андуурдч хүүхдээ элсүүлдэг гэж ярих нь ч бий.
Ямартай ч "Чи өөрөө гуйж орвол МУИС, Чиний араас гуйгаад байвал МҮИС" гэх үг хүртэл гарсан байхав дээ. Үүнээс гадна ШӨХТГ-аас МҮИС-ийг Монголын хамгийн том сургууль биш гээд зарлачихсан байхад л тэд гандан буурахгүй БИД ХАМГИЙН ХАМГИЙН НЬ гээд сурталчилгаагаа хийсээр...