БШУЯ: Цэцэрлэгт өмнө нь хамрагдаж байсан хүүхдүүдийг авна, нэмж элсэлт авахгүй

2021 оны 8 сарын 13

Arslan.mn

Өчигдөр БШУЯ-наас ирэх хичээлийн шинэ жилийн танхимын сургалт нээгдэх болсонтой холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын асуудлаар мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар ''Сургуулийн өмнөх боловсролын хувьд үе шаттайгаар хичээлээ эхлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг насныхан байдаг. Мөн тэдгээр хүүхдүүд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй ба улирлын томуунд ихээр өртдөг бүлгийнхэн юм. Тиймээс дөрөв, таван настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар боллоо. Мөн цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг боловсролын яамнаас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа.

Энэ хичээлийн шинэ жилд өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулах юм. Ингэхдээ эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Халдварын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа  2-3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулахаа шийднэ.

Нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллэнэ. Нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана. Гурав хүртэлх бүлгээс өвчлөл илэрвэл тухайн хэсгийг 14 хоног хааж, гэх мэтчилэн хэсэгчилсэн зохион байгуулалт хийнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь биш хэсэгчлэн хаана гэсэн үг юм. Цэцэрлэгийн насны хүүхэд ангидаа маск зүүхгүй. Гэр болон цэцэрлэгийн хооронд маск зүүж ирээд, үүдэндээ гараа ариутган халуунаа үзүүлж бүх ариутгалаа хийлгэх ёстой." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
629774
8 эможи

baysaa
2021-08-17 22:38
shineer 5 nastai hvvhdvvdee bvrtgehgvi ym u. ted bas tsetserlegt ywuulmaar bna shvv
zochin
2021-08-17 09:44
ygch xvvxed awaxgvi gj bicheegvi bgn bishvv
Зочин
2021-08-15 20:39
Нэмэлт элсэлт авахгүй юм бол яаж анги дүүргэлт байх юм бэ. Тэнэг тэнэг шийдвэр гаргах юмаа
Зочин
2021-08-15 14:19
4nastai hvvhdee oruulmaar bna shdee yun nemelt elselt awahgvi gej
solongo niigem
2021-08-15 13:15
хүүхдээ цэцэрлэгт хамруулж үзэх юмсан. Жилийн жилд сугалаа явуулдаг байсан. Намар бүр л цэцэрлэгт хамруулчих юмсан гээд 4.дэх намраа болж бнао.
uuganaa
2021-08-15 10:27
tvr orshin suugchiin hvvhdvvd awahgui ymu 5nastai daraa jil surguulid orno .
ханд
2021-08-13 13:41
жаахан хүүхдүүдийг туршилтанд оруулаад бгаа юм уу энэ төр засаг эрүүл мэндийн сайдаа юугаа хийгээд бна аа та нарчинь эсвэл наадам морь ч гэх болиоч
Зочин
2021-08-13 08:42
tenegt
keyboard_arrow_up