Элсэлтийн ерөнхий шалгалтад хориглох зүйлс
2021 оны 8 сарын 09
Засгийн газрын хуралдаанаар 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулсан юм. Ингээд энэ сард элсэлтийн ерөнхий шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тиймээс элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчдадаа ЭЕШ-д өгөхдөө авч орохыг хориглосон зүйлийг танилцуулж байна.
ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно.
- ном
- дэвтэр
- гар утас
- чихэвч
- ухаалаг цаг
- тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
- тооны машин
- цаасан болон электрон толь бичиг
- гарын авлага
- дуу хураагуур
- томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









629599
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс