Есдүгээр сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэхийг Та дэмжих үү?
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс эхлэж хуультай. Гэвч цар тахлын улмаас энэ жил хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Тэгвэл энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайд болон Засгийн газар дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийх байр суурьтай байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулагдана. Шалгалт нь вакцинжуулалтад хамрагдсан багш, сурагчдын дунд явагдах учир эрсдэл багатай гэж үзэж байгаа. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй насныхан буюу 6-11 насны хүүхдүүдийг яах вэ гэдэг нь шийдэгдээгүй тул нөхцөл байдлыг харж байж хичээл сургалтыг хэзээ эхлүүлэхийг шийднэ" гэлээ.