Вакцинд хамрагдсан иргэдэд ЭСРЭГ БИЕ тогтсон эсэхийг шалгах ОНОШЛУУРЫГ бүтээжээ

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд болон удирдлагууд өчигдөр Биологийн, хими химийн технологийн, физик технологийн хүрээлэнгүүдэд ажиллажээ.

Улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шинжлэх ухааны салбар нь хэрхэн шийдэж байна гэдгээр энэ салбарын хөгжлийг тодорхойлж болно. Хүрээлэн тус бүрд хийсэн ажил олон байгаа ч түүнийгээ сурталчилдаггүй нэг том дутагдал байна. 

БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙД: 

Зургаадугаар сард багтаан Монгол Улсын засгийн газар ковидын эсрэг вакцины хоёр тунд насанд хүрсэн хүн амаа бүрэн хамруулна гэж төлөвлөж байна. Үүний дараа “хүн амын хэдэн хувьд нь бүрэн дархлаа тогтсон бэ?” гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл вакцинд хамрагдсан иргэдэд эсрэг бие тогтсон эсэхийг шалгах оношлуурыг биологийн хүрээлэн бүтээжээ. Энэ оношлуур ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс гурав дахин хямд байх юм. Мөн гэр хорооллын нүхэн жорлонд ашиглах лаг үнэргүйжүүлэх, хөрс ариутгах бодисыг ч их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтойг танилцуулав.

ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙД:

Таван цулын бэлэн хоол гаргаснаас эхлээд тавантолгойн нүүрсийг шинжлэх бүрэн хүчин чадал байна. Хуурай сүү гаргаж авах технологи, уургийн бүтээгдэхүүн, коллаген гаргаж авах технологийг нэвтрүүлээд байна. Мөн цахилгаан станцын үнсээр хөөсөн блок үйлдвэрлэх, рашаан ус, транс тосны судалгааг ч хийж байна.

ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙД: 

Товчин батерейг дотооддоо үйлдвэрлэж байна. Гэхдээ хэрэглээнд нийлүүлэх хэмжээнд олноор нь үйлдвэрлэхийн тулд тодорхой санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарчээ. Мөн хаягдал шилийг боловсруулан хөөсөн шил болгож дэд бүтцийн салбарт ашиглах боломжийг танилцууллаа.

Зам гүүр барих, байшингийн дулаалга хийх зэргээр ашиглах боломж байна. Монголын цахилгаан хэрэгслийн Монел брэндийн эхлэл энэ хүрээлэнтэй холбоотой.

Хүрээлэн бүрд тохиолдож байгаа нийтлэг бэрхшээл гэж байна. Засаглал, нийгмийн баталгаа, цалин урамшуулал, тендэрт оролцлох боломж хязгаарлагдмал гээд олон зовлон нэрлэж болно. Мөн хүний нөөцийн бодлогыг эргэж харах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Цаашид хүрээлэнгүүдийн хөгжлийг каластер, ШУА парк байдлаар төсөөлж, зураглаж байна.

Эх сурвалж:  БШУЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627146
5 эможи

БШУЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up