МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ
2021 оны 5 сарын 19
МУИС-ийн Захиргаанаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ.
Тухайлбал, МУИС-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын25-ны өдрийн А/17 тоот “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалд
- Суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ.
- Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан билээ.
Коронавируст /COVID-19/ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627086
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс