Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна
2021 оны 5 сарын 13
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын нийт иргэний 60 хувь нь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно хэмээх шинжлэх ухааны тайлбар бий. Манай улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд байна.
Хэдийгээр насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч тодорхой насны бүлэг буюу 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж байж улс даяараа сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Үүнд үндэслэж ДЭМБ бүртгэсэн, хүүхдэд хэрэглэж болох вакцинуудыг судалж байгаа.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626882
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс