Сурагчдын II улирлын амралт Даваа гаригаас эхэлнэ

2021 оны 3 сарын 28

Сурагчдын II улирлын амралтын хугацаанд бүх өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхим болон цахимаар хичээллэхээр болоод байсан бөгөөд коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрээ өөрчилжээ. Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад  “Сурагчдын хоцрогдол их байсан учир аймгуудаас хүсэлт гаргаж хоёрдугаар улирлын амралтыг цуцалж өгөхийг хүссэн. Тиймээс долоо хоногийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд шийдвэр гаргаж, хичээлийг үргэлжлүүлэхээр байсан.  Гэвч өнөөдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд Covid-19 цар тахлын тархалт газар авч, 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралт Даваа гаригаас эхлэхээр боллоо.

Улирлын амралт үргэлжлэх долоо хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна” хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624849
1 эможи

keyboard_arrow_up