Энэ долоо хоногтоо багтааж Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг олгоно
2021 оны 3 сарын 23
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 онд нийт 4753 оюутан Оюутны хөгжлийн зээлд хамрагджээ. Харин 2021 оны хоёрдугаар сарын 1-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Сангийн сайд нарын хамтарсан А34/08 тушаал гарсан. Уг тушаалын дагуу нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийг оюутны хөгжлийн зээлээр дамжуулан оюутнуудад олгохоор болсон байна.
Үүнээс 2020-2021 оны намрын улирал буюу өмнөх семистрт Боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргасан 5028 оюутанд 8.1 тэрбум төгрөг, харин 2020-2021 оны хаврын семистрт 6635 оюутанд 9.9 тэрбум төгрөгийн зээлийг энэ долоо хоногтоо багтааж олгох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624713
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс