Т.Ням-Очир: Орон нутагт танхимын хичээлийг зайн сургалтын мэдлэгийг бататгах байдлаар эхлүүлнэ
Аймгийн төв дээрх болон сумын төв дээрх ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс зохион байгуулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өчигдөр БШУЯ-наас 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, сургалтыг хэрхэн зохион байгуулах чиглэлээр цахим хурлыг зохион байгуулжээ.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд хүүхэд, багачууд, сурагчдын зайн сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах байдлаар сургалтыг явуулна. Цаашид хичээлийн тоог аажмаар нэмж, энгийн горимдоо шилжинэ.
Орон нутагт танхимын хичээл эхэлсэн ч нийслэлийн сурагчид зайн хэлбэрээр хичээлээ үзнэ. Орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид байхгүй үүсгэхгүй тул тэдгээр сурагч теле хичээлээ үзэж байгаад орон нутгийн хөдөлгөөн нээгдэхэд аюулгүй нөхцөл үүсэхэд танхимын сургалтдаа хамрагдаж болох юм. Сурагчдаа танхимын хичээлдээ тэдний өдөр бэлэн бай гэх хатуу шаардлага тавихгүй, нөхцөл байдалдаа уялдуулж ажиллана" гэлээ.
Эх сурвалж: Эх сурвалж: БШУЯ
|