С.АМАРСАЙХАН: Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний  хаалгыг нээцгээе

2021 оны 2 сарын 18

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан фэйсбүүк хуудсаараа хүүхэд багачууд, сурагчдад хандан захидал бичжээ. Тэрбээр

"Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчид та бүхэндээ  энэ өдрийн халуун мэндийг хүндэтгэн дэвшүүлье. 

Та нар минь хичээлийн жил дамнан теле болон цахимаар хичээллэж байгаа. Ангийн найзуудаа, багшийгаа, бас сургуулийн танхимаа ч санаж байгаа. 
Гэвч цар тахлын энэ үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах нөхцлийг улам их нэмэгдүүлж байгаа учраас эх орны минь ирээдүйн эзэд болсон энхрий бяцхан үрсээ эрсдэл аюулаас хол байлгах нь чухал юм. 

Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд та нарыгаа цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье. 

Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг. 
Харин өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна. 
Хүн өөрөө хичээж цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрт боломж юм.
Үүний зэрэгцээ цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байгаа тул бүх сурагчидад ижил тэгш боломж бүрдүүлэхийг ах эгч нар нь хичээж байгаагаа энэ дашрамд дуулгая.

Бид бүх нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхдүүд та бүхэн хайртай гэр бүл, өөрийнхөө ирээдүй, эх орныхоо төлөө оруулах үнэтэй хувь нэмэр бол хичээл сурлагадаа шамдан суралцах явдал юм шүү. 

Магадгүй, хожим том болоод хүүхдүүд та нар энэ үеийг “Үсэглэлийн баяраа хийж амжаагүй нэгдүгээр ангийнхан”, “Хонхны баяраа цахимаар хийсэн төгсөх ангийнхан” гэх зэргээр дурсан ярицгаах болов уу. 
Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. 

Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ.

Монголчууд бид “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээдэг.  Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, хил гааль, зам тээвэр, мэргэжлийн хяналтын гээд салбар бүрт цаг наргүй ажилладаг олон хүүхдүүд тэднийгээ юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сайн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ жилээр Өвлийн өвөөд захидал бичсэн олон хүүхдийн хүсэлт дунд “Коронаг манай дэлхийгээс явуулаад өгөөрэй” гэсэн чин сэтгэлийн үгтэй зурвас байсан байх…

Ертөнцийн хүүхдүүдийн энэ хүсэл удахгүй биелнэ гэдэгт ах нь огт эргэлзэхгүй байна.      
Би өөрөө ААВ хүн. 
Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж, эрүүл энх байлгахыг юу юунаас эрхэмлэж байгаа гэдэгт итгэж байна. 

Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний  хаалгыг нээцгээе" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
3
confuse an post
3
angry an post
16
623736
98 эможи

Зочин
2021-02-20 17:58
Орон нутгийг нэээ шийдвэрээ олигтой гаргаж чадахгүй арчаагүй эсвэл наад суудлаасаа буу гэрлүүгээ явмаар хичээл орно орхгү гж сонин юм яариад лайтайма
зочин
2021-02-20 17:56
23 наас хөл хорио тавин гэснээ хөдөө орон нутгийг хачхима гэрлүүгэ явмаар байна яасан их хоошлуулдгн бэ шийдвэрээсэ няцаад зам нээгээч бусдийгаа бас бодооч шийдвэрээч гаргаж чадахгүй
Zochin
2021-02-18 23:58
Amarsaixan bol ulsiin ontsgoi komissiin darga xiix yamar tuvshin bn umnu xotiin dargaar xel amtai buusan xun xund ued sain xun tavixgui xiichix xun tsalin avagchdaas bgaagui yu ene xuniig solioroi
Зочин
2021-02-18 22:39
Өвчингүй байгаа аймгууд, сумуудын хичээлийг оруулах хэрэгтэй. Хүүхдүүд маш их хоцрогдож бна. Ялангуяа 1,2-р ангийнхан.
зочин
2021-02-18 17:30
маш зөв шийдвэр гаргаллаа харин өдөр болгон энэ өвчин нэмэгдээд бна хүндхэн өвчтэй нь нас барьсан бна одоо аюулууд хажууд ирж бна даа яанаа
zochin
2021-02-18 15:33
zuv l yum bichjee huuhed bagachuud uvchilvul hundreh magadlal undur bna solongos hugjiltei oron tsagaan saraaraa aldchihlaa gej bhad mongol yu bh ve tegeed ch odoo dulaarch bna manaih shig hursnii bohirdol undurtei ulsad hamgiin ersdel undurtei ue zuuvriin us 00.toi hichneen surguuli tsetserleg bna ene buhen bol uvchlul daamjirch tarhah undes bolno
Зочин
2021-02-18 15:29
Пин гээд муу санаатай том хүн болж чадахгүй
bama
2021-02-18 14:04
hun eruul saruul l baiwl hezee ch ymiig surahad oroithgui ene ersdeltei tsag ued ene bol zuw shiidwer. Tegehgui bol huuhduud ersdel awwal yah be huuhed haniad hurehed l ymar hetsuu baidag bilee? eruul saruul l baihad buh zuil bolno Oruulahgui baih n zuw
Зочин
2021-02-18 13:05
zov
sengiu
2021-02-18 13:00
oyutan tolbor tolood hohirood baih n ch yu ym onlain hicheelee uzeed oorsdoo biye daagaad suraad bval boloh bhoo haldvar avch bhaar baga nasnii huuhed bish
..
2021-02-18 12:49
dandaa surgcidruu ciglsen shiidwer gargh ymaa oyutnuudruugaa ciglsn shiidwer gargaasaa bilee surgcidc yhaw tolbor tolj surq oyutnuud 2 jiln tolbrr shatj bn online surgalt tanhimn surgalts hymd bdg bzdee tgsen bid adil tolbor tolj bn vnndee ersdelteic gsen oyutnuud ihenhn hiceeldee ywmaar bgaa eej awaasaa mngo awaal teriigee shal demii salhind hiisgehg harhr hetsvv bn!
Ana
2021-02-18 12:39
Zov shiidver gargahee vneheer saihan yum bodogduulah zahidal bichsen bna tanid amjilt hvsie bidnii ireedui boloh hvvhdvvd mini ervvl baih ni erhem chuhal shvv
Зочин
2021-02-18 12:27
Өнөөдөр би 12-р ангид суралцаж байна. Жил дамнасан теле болон цахим хичээлийг үзлээ. Энэ нь миний ЭЕШ-д амжилттай оролцоход сөргөөр нөлөөлж ирээдүйд минь ч хохиролтой цахим хичээл дэндүү үр дүн муутай шамдан бэлдэж хийх үед ухаалаг утас, нотэбүүк зэргийг удаан хэрэглэх нүдний хараа болон эрүүл мэндэд минь маш сөргөөр нөлөөлж байна. Цар тахлын өвчин дуусаж ядаж 12-р ангийн хүүхдүүдийнхээ хичээлийг хурдан оруулаасай хэмээн чинь сэтгэлээсээ хүсэж байна.
Сурагч
2021-02-18 12:26
tgd inged hoishluulad bhar zunii amraltaar zun hiceel oroh ymu huuhed nasnii hamgiin ih dursamj buteedeg ulirald hiceeliin hotsrogdloo shahuulna gj bodhoor nadad law muuhai sanagdaj bn
Нарантуяа
2021-02-18 12:26
Ядаж халдвар байхгүй аймгуудынхаа хичээл номыг оруулаач дээ. Одоо 2дугаар ангийн хүүхэд үгэсээч мэпэхгүй байншдээ. Болвсролын хоцрогдолд асар их өртөж байна.
oyutan
2021-02-18 12:24
zow shiidwer bn ervvl bhd hze ch hamaaagvi surj bolno
Зочин
2021-02-18 12:22
Шийдвэрийг нь хүндэлж байха гэхдээ 12 р ангийнхан яаж төгсөх вээ ядаад танхимд давтлага хийж болохгүй юмуу
Zochin
2021-02-18 12:00
Zov shuu tor zasgiinhaa shiidveriig hundetgen dagah n zov
Oyutan
2021-02-18 11:57
Ydaj oyutnuudaa oruulj bolohgvi ymuu 2jil sursan zvilgvi togslooshdee
Зочин
2021-02-18 11:57
Зөвдөө үүнээс өөр аргагүй ээ.Эрүүл байвал бусад нь болноо.
Amarjargal
2021-02-18 11:39
Tanhimaar hicheelvvleh ni mash zevee owutan suragchidaa anhaarch garch bolovsoruulaach
Оюутан
2021-02-18 11:38
Зөв шийдвэр байна.
Зочин
2021-02-18 11:37
Tow suurin gazar baigaa hvvhdvvd .mon amidarliin bololsootoi hvvhdvvd l cahimaar hicheelee hiini.bvsad bololcoogvi hvvhdvvd yh we. Ene gertee baij baigaad calin awaad baigaa bagsh nar ter bolomjgvi baigaa hvvhdvvded hicheelig ni ooroo gereer ochij zaaj ogoh heregtei ch tee. Eswel hodoo oron nutgaa hicheelig ni oruulah heregtei.
Зочин
2021-02-18 11:26
zov zov xuuxeddee ovchin tusaxchixguil bval boloodoo busad ni bolox bailgui
zochin
2021-02-18 11:03
haldvar garaagui aimaguudiin surguuli tsetserlegee neegeech ee malaa Amarsaihan huuhduud hetsuudlee buten 2 jil yu ch sursangui surah bolobj ch alga. Hudlaa tsahim nertei balai ym zaagaad huuhduud surahgui bna
Оюутан
2021-02-18 10:45
Зөв шийдвэр бна
Zochin
2021-02-18 10:42
ingej zavaarah bsan yum bol ungursun jil dotoodod haldvar tarhaagui bh chin hudlaa baahan hul horio yah gj tavisiin bee
Зочин
2021-02-18 10:41
ydahdaa tugsuh angi oyutnuudaa oruulj bolddoggui yumuuu ed nar chin baga angiin hvvhdvvdiig bodvol haldvar hamgaalaltiin deglemee sahiad yvj chadna shde
Оюутан
2021-02-18 10:32
Цаг үеийн байдал хүнд байгааг мэдэж ойлгож байна оютануудын хичээлийг оруулахгүй бол үнэхээр хэцүү байна бид халдвар хамгаалтын дэглэмээ бариад хичээлдээ суумаар байна анагаахын 2 жилийг цахимаар сураад үнэндээ ойлгож мэдсэн хичээл нэг ч алга ийм байдалтай яаж эмч болох юм бэ энэ асуудлыг шийдэж өгнө үү‼️
Зочин
2021-02-18 10:26
Их дээд сургуулийг оруулах хэрэгтэй тэр дундаа анагаахын сургуулийн тэгэхгүй бол бөөн мэдлэггүй эмч гарч ирэх гээд байна халдвар хамгаалтын дэглэмийн сахиулаад оруулах хэрэгтэй‼️‼️
Цэнд-Аюуш
2021-02-18 10:18
Зөв шийдвэр байна
o
2021-02-18 10:14
hichelde ywyaa
dolgoon Dolgoon
2021-02-18 10:13
Oyutnuud yhinbe hden medlggu ymnuud meregjil hamgaalla
Зочин
2021-02-18 10:07
Хүүхдүүдээ хичээлд нь явуулалдаа гай таарч халдвар авбал та нар яг яах вэ эцэст нь амаа л барих бх шүү өвчин тусаад ч хамаагүй хичээлд нь явуулмаар бна гээд хүмүүсийг ойлгохыг ч хүсэхгүй бна эрүүл мэнд бхгүй бол юун сурч боловсрох вээээ
Зочин
2021-02-18 10:06
Өөрсдөө соёлтой байж сураач ийм юм бичдэг хүний хүүхэд ямар байх нь ойлгомжтой
Цэцэгээ
2021-02-18 09:52
Хүүхдүүд тархи толгой битгии эргүүлээд бай хичээлдээ ормоор байна тeлe хичээл зааж байгаа хүмүүс ойлгомжгүй 20 минут шүү дээ Амарсайхан даргаа
Зочин
2021-02-18 09:45
Zail shaatsa tvlee pzda oyutanuudg horloj bgan
keyboard_arrow_up