Сайд Л.Энх-Амгалангийн ээлжит ПОПРОЛТ

2021 оны 2 сарын 13

Arslan.mn

Манай улсын төрийн түшээд, эрх бүхий албан тушаалтнууд сошиал орчны ерөнхий чигийг харан түүнд нийцүүлэн ард иргэддээ таалагдахын тулд ажлаа явуулдаг болсон нь нууц биш. Гэвч энэ үзэгдэл нь аливаа зүйлийн агуулгыг анхаарах бус хэлбэр хөөдөг шинжинд оруулаад буйг шүүмжилдэг. Үүний тод шишээ нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн твиттер хуудсаар дамжуулан төрийн шийдвэрээ зарлаж "попорсонд" иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр твиттер хуудаснаа "Өндөр төлбөртэй хувийн сургуулийн хувьсах зардалыг ирэх сараас зогсооно" хэмээн мэдэгджээ. Энэ шийдвэр зөв, буруу байхаас үл хамааран ямар үндэслэл, судалгаа, нөхцөл байдлыг харгалзан гаргаснаа тайлбарлах ёстой.

Сайдын тамга атгаад гэнэт ухаан орсон мэт нөгөө л хэдэн улс төрчид шигээ хаана, зогсооно гэдэг биш бүтээлч ажлуудыг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас салбарынхан хүлээж буй. Тэрээр дан дээлтэй байхдаа засгийн газраа ямагт шүүмжилдэг байсан бол одоо өөрөө дутахааргүй шүүжлэлтэй хандлагыг гаргах болжээ. Шинэ засаг бүрдээд 20 ч хоноогүй байхад Л.Энх-Амгалан сайд ноён нуруу хугарч байгаа юм биш биз дээ?! 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623572
0 эможи

Иргэн
2021-02-15 09:58
Попордрод байх юм байхгүй мэдрэл муу хүн бодсон ч хувийн сургуульд тэр их өндөр төлбөрийн хажуугаар яасан гэж зүгээр хэдэн зуун саяар нь улсаас мөнгө зүгээр өгч байдаг юм..энэ бол хувийн сургуулийн хамгаалж ард нь хамгаалж улсаас өгдөг хувьсах зардлын мөнгийг нь хувааж иддэг нөгөө томчуулын алсаас шидэж харлуулах гэсэн оролдлого эхэлж бна..үүнд шантарч болохгүй энх амгалан гишүүнээ....
Гомбоо
2021-02-15 06:43
Маш зѳв хас хас
Зочин
2021-02-14 13:55
Боловсролын салбарын бодлого гэж бна уу?! Салбараа мэдэхгуй сайд ирчихээд огцом огцом шийдвэр еерее гаргахын емне дампуу яамаа эхлээд цэгцлэмээр бна!
Зочин
2021-02-14 13:47
Oilgomjtoi tusvuus tataas avdag hed n mungu tuluud balbuulj bh shivde ene huniig ineedtei hugiin niigem
del
2021-02-14 10:49
харин зөв шийдвэр байна попролоо гэж байгаа нөхөр бол жинхэнэ хөлсний бичээж байна
Геологич
2021-02-14 10:25
ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ХУВИЙН СУРГУУЛЬ НЬ НИЙГЭМД ЯЛГАРАЛ БИЙ БОЛГОЖ ХҮҮХЭДИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛД МУУ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ БОЛОХООР ЗАРИМ ОРОНД ТИЙМ СУРГУУЛИЙГ ХААЖ ЭХЛЭЭД БАЙГАА
би
2021-02-14 10:08
энэ яахав сургуулийн эзэн л бичүүлж бгаа биз хасаад өгөө
ЗӨВ
2021-02-14 09:44
САЙДЫГ дэмжиж байна. ӨНДӨР ҮНЭТЭЙ сургуулиуд хувьсах зардалгүй хэвийн ажлах боломжтой. ТООЦООД үзээрээ. БОЛНО
Зочин
2021-02-14 09:25
Маш зөв. Хүүхдийг мөнгө гэж хардаг хувийн сургуулиудыг цаашид бүр мөсөн хаах хэрэгтэй. Солонгос улс 2025 гэхэд хувийн сургуулиа хаан гэж байна
keyboard_arrow_up