ЭЕШ-даа 450-аас дээш оноо авсан сувилагч мэргэжлээр элсэгчид эхний улирлын сургалтын төлбөр төлөхгүй байх боломжтой

2021 оны 1 сарын 14

Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сурлагын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно” гэж заасан. 

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан “...төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь...” төрөөс олгохоор баталсан билээ.

Энэхүү журмын дагуу 2020 оны есдүгээр сараас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаа болзол хангасан 843 оюутанд 625.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна.

Өнөөдөр манай улсад сувилахуйн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын сургалтын байгууллагад 3,100 орчим оюутан “сувилагч мэргэжил”-ээр суралцаж байна.

Тус судалгаанаас харахад сувилагч мэргэжлээр их, дээд сургуульд 2020 онд элссэн оюутны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 450-480 байна.

Сувилагч мэргэжилтний хэрэгцээ шаардлага, сургууль болон оюутнуудаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг судлан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 450 болгон өөрчлөх, мөн төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй оюутанд мөн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

 

Эх сурвалж: БШУЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622785
1 эможи

keyboard_arrow_up