Цэцэрлэг, сургуулийг танхимаар хичээллүүлэх талаар судалж байна

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эдгээр өдрүүдэд үргэлжилж буй. Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 1-нээс цэцэрлэг, сургуулийг танхимаар ажиллуулахыг дэмжих эсэх талаар судалгаа хийж байна.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа агентлаг Боловсролын хүрээлэнгээс хоёрдугаар сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимын хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан онлайн судалгаа авч эхэлжээ.

Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, сургуулийн удирдах ажилтан, багш, эцэг, эхчүүдийг хамруулж буй энэ тандалт судалгаанд “2021 оны 2-р сарын 01-нээс цэцэрлэг, сургуулийг танхимын хэлбэрээр ажиллуулахыг дэмжиж байна уу?” гэсэн асуулт байгаа бөгөөд 

  • Тийм дэмжиж байна.
  • Цар тахал гараагүй аймгуудад нээхийг дэмжиж байна.
  • Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн тоо цөөн байхаар хуваарилалт хийж ажиллуулахыг дэмжиж байна.
  • Огт дэмжихгүй байна.
  • Бусад гэсэн хариултуудаас сонгохоор санал асуулгад оролцож болох нь ээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622609
4 эможи

Эрдэнэ
2021-01-11 00:03
Төрийн албанд ямар мэдрэмжтэй боловсролтой хүмүүс ажиллаад байна аа.80 настай чавганц 8 настай хүүхэд ч ухаан нь хүрэхгүй юм
Иргэн Бат
2021-01-09 00:48
Боловсролын яам завтай байна. Юун танхимаар хичээллэх алах нь уу.
Зочин
2021-01-08 17:34
keyboard_arrow_up