Ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага өнөөдөр цахимаар эхэлнэ
2020 оны 12 сарын 28
БШУЯ-ны дэмжлэгтэй Боловсролын хүрээлэн, www.aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад бэлэн болжээ.
Цахим хичээл 2020 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй явагдах юм.
Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Нийслэл, 21 аймгийн нийт 602 багш сайн дурын үндсэн дээр давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангажээ. Тиймээс сурагчид идэвхтэй оролцож мэдлэг, чадвараа баталгаажуулахыг уриалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622324
0 эможи
Зочин
2020-12-28 16:43
Зочин
2020-12-28 12:14
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс