​Аравдугаар сарын 1- ээс оюутнуудыг дотуур байранд хүлээн авна

2020 оны 8 сарын 24

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд боловсролын газрын дарга Батнэмэх халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургууль эхлэхтэй холбоотой арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоо байгаагаас 120 мянга нь бакалаврт суралцана. Цар тахлын нөхцөлд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их дээд сургуулийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулна. Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар болох ба лекцийг есдүгээр сарын нэгнээс цахимаар эхлүүлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлнэ.

Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Их дээд, сургууль, коллежийн анги танхим, орчмыг сургуулиуд өөрсдөө халдваргүйжүүлнэ. Нийт 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619394
0 эможи

keyboard_arrow_up