БХТ: Өмнөговь аймгийн Номгон суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Өмнөговь аймгийн Номгон суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.

Төсөл арга хэмжээнд Барилгын хөгжлийн төв, Өмнөговь аймгийн ГХБХБГазартай хамтран захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж ажилласан байна.

Хуучин барилга нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд, мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан боловч 2020 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байжээ.

320 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор тус сумын хүүхэд багачууд 1 ээлжээр хичээллэх боломж бүрдэж, дугуйлан, хичээлээс гадуурх хөтөлбөр үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдлээ.

ЗАХИАЛАГЧ:БШУЯам

ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ: Говь гурван зам ХХК

ГҮЙЦЭТГЭГЧ: Өгөөмөр баян дэнж ХХК

АЖИЛ ЭХЛҮҮЛСЭН ХУГАЦАА: 2018 оны 7 дугаар сар

АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ХУГАЦАА: 2020 оны 7 дугаар сар

Эх сурвалж: БХТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619254
2 эможи

иргэн
2020-08-17 16:37
Номгон суманд ийм олон сурагч, 1 ээлжээр заах багш нар байгаа л юм байх даа
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up