НБГ: Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийн явц 20 хувьтай байна

2020 оны 8 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар өчигдөр БШУЯ-ны Боловсролын мэдээллийн технологийн төвд очиж, цахим бүртгэлийн явцтай танилцлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн цахим элсэлтийн бүртгэл 2020 оны наймдугаар сарын 03-нд албан ёсоор эхэлсэн юм. Одоогоор 8,500 хүүхэд элсэх хүсэлтээ гаргаснаар бүртгэлийн явц 20 хувьтай үргэлжилж байна.

БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 лавлах утас дээр өдөр бүр зургаан албан хаагч ажиллаж иргэдийг бүртгэл хийхэд дэмжлэг үзүүлэх, хамран сургах тойргийн мэдээлэл шалгах зэрэг цахим үйлчилгээг ашиглан төрийн үйлчилгээг авахад тусалж байгаа аж. 

Нэгдүгээр ангид элсэгчдийг parent.edu.mn хаягаар бүртгэж байна. 

НБГ-ын дарга Ж.Гантулга, НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар мөн Сүхбаатар дүүргийн 2, 3, 16 дугаар сургуулиуд дээр цахим бүртгэлийн явцтай танилцаж, цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд чирэгдэл учруулахгүй зөвлөн тусалж, бүртгэлийг хэвийн явуулах талаар үүрэг, чиглэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618966
0 эможи

Зочин
2020-08-06 11:40
keyboard_arrow_up