Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эрсдлийн үнэлгээ хийж байна
2020 оны 7 сарын 23
Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг өнөөдөр ХӨСҮТ-д зохион байгуулж байна.
Энд ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг үнэлгээг хийж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 16-ны хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд буюу ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэл өгчээ.
Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









618664
0 эможи
Tungaa
2020-07-24 13:51
За, 1 сараас хойш хангалттай сүржигнэсэн шүү дээ. Жинхэнэ аюул чинь тарваган тахал болоод бна. Kороногоос айж биш тэмцэж амьдарья!!!!
Зочин
2020-07-24 05:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс