Куба улсын Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлагдлаа
Бүгд Найрамдах Куба Улсын засгийн газрын тэтгэлгээр Бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Мэргэжлийн чиглэл:
Куба-1: Биотехнологи, химийн инженерчлэл, сувилахуй, био анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, мэс засал, хүүхдийн анагаах ухаан
Тавигдах шаардлага
Бакалавр
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Цахим өргөдөл
- Тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлсэн эссе / 600-800 үгтэй /
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
- Суурь боловсролын үнэмлэх, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
- Их сургуулийн оюутан бол дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт;
- Хэлний оноо /англи хэл, орос хэл/
- Гадаад паспорт
Бүртгэл
2020 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүртгэлийн хураамж 20,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09:00-12:00 цагт 7577-8080 дугаараас авна уу.
Сонгон шалгаруулалт
Монгол Улсад коронавирус гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалтыг ЦАХИМААР явуулна. Бичиг баримтын бүрдлийг 100 хувь хангасан иргэдийг ярилцлагад оруулна.
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /Зөвхөн зар дээр дурдагдаагүй мэдээллийг асууна уу/ утсаар өглөө 09:00-12:00 цагийн хооронд 51-260726 дугаараас авч болно.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ