“Их, дээд сургуулиуд төгсөх шалгалтаа 8 сарын 15-наас эхлэн зохион байгуулах нь зүйтэй“
2020 оны 4 сарын 14
Хичээл, сургалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өнөөдөр гаргалаа.
Харин их, дээд сургуулиуд цахим хичээлээ үргэлжлүүлэхээр болсон. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл заана.
Түүнчлэн цахимаар хичээлээ судалж буй оюутнуудын төгсөлтийн болон курс дэвших шалгалтыг хэзээ зохион байгуулах талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Урьдчилсан тооцооллоор их, дээд сургуулиуд наймдугаар сарын 15-наас эхлэн төгсөх болон курс дэвших шалгалтаа зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1






2

2
616035
6 эможи