ЭЕШ-т цахимаар бүртгүүлэхдээ бүрдүүлэх БИЧИГ БАРИМТУУД
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
-
Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;
-
Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;
-
Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө;
-
И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
|