БСШУСЯ: ЕБС-ийн сурагчдаас УЛСЫН ШАЛГАЛТ авахгүй

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдын хичээлийг ирэх сарын нэгэн хүртэл зогсоогоод байгаа. Тэгвэл энэ жилийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэсэн байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сурагчдаас анги төгсөх болон улсын шалгалт авахгүй. Харин төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ авна. Хичээлийн явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнүүлнэ. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно. Улсын шалгалтыг нэг, хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ бэлтгээд бусдыг нь орхигдуулах асуудал байдаг. Тиймээс хүүхдүүдийг бүх хичээлд жигд суралцуулах үүднээс ийм шийдвэр гаргасан” гэлээ.

Түүнчлэн ЭЕШ-д оролцох сурагчдаас авах монгол хэл бичгийн шалгалтыг цуцалсан. Уг шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн ирэх долоо хоногоос ЭЕШ өгөх сурагчдад зориулсан теле хичээлийг телевизээр тусгайлан заахаар болжээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд “Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
614423
12 эможи

Зочин
2020-03-05 15:06
Muu nusaakuud ymar aztai bn aaa
keyboard_arrow_up