ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн теле хичээлийн цагийн ХУВААРЬ
2020 оны 3 сарын 02
Хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Тухайлбал,
- 2020.03.03-2020.03.06 ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 3 наас 14 -ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно.
- 2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэнэ.
- 2020.03.23-2020.03.27 -ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүлээн авч үзээрэй.
- 2020.03.09-нөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
- 2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.
Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай.












|
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614254
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

















