Сурагчдын хичээлийг гуравдугаар сарын бямба гаригуудад НӨХӨЖ ОРНО

2020 оны 2 сарын 07

Arslan.mn

Коронавирусын тархалтын улмаас нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийт таван долоо хоног сурагчдын хичээл завсардаж байгаа. Таван долоо хоногийн нэг долоо хоног нь цагаан сарын албан ёсны амралт таарч байгаа ч цаана нь төлөвлөгдсөн дөрвөн долоо хоногийн хичээл, сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа юм.  Энэ талаар БСШУСЯ-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өгчээ.

Амралтыг хасаад нийт дөрвөн долоо хоногийн хичээл завсардаж байгаа тул сурагчдын гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоног хасахаар болсон байна. Тодруулбал нийслэлийн сурагчид хоёр долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид гурван долоо хоног амрах ёстойгоос нэг долоо хоног хасагдах юм.

Үлдсэн гурван долоо хоногийг гуравдугаар сарын Бямба гаригуудад хичээллэх байдлаар нөхөж орохоор шийвдэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613470
1 эможи

keyboard_arrow_up