АШУҮИС-ийн багш нар өнөөдөр ЯАМНЫ гадаа жагсана
БСШУСЯ-ны гадна талбайд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, АШУҮИС-ийн багш нар өнөөдөр 11:00 цагт жагсаал зохион байгуулна.
Тэд АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмонг үүрэгт ажлаас нь чөлөөлж, үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхийн дүгнэлт нь гарсан өмнөх захирал Г.Батбаатарыг томилохыг шаардаж байгаа аж.
Учир нь Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх шатгаанаар шүүхэд гомдол гаргаж гурван шатны буюу анхан, давах, дээд шүүхээр үндэслэлгүй халсан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эцэслэн тогтоогджээ. Мөн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс гаргасан Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гаргажээ.
Гэсэн ч анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажилд нь эргүүлэн томилоогүй өдийг хүрчээ.