Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд ХОТЫН СОЁЛ мэдээллийн цагтай болно

2020 оны 1 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Тус уулзалтанд 300 гаруй сургууль, цэцэрлэгийн 1,000 орчим удирдах ажилтнууд хамрагдсан юм.

Төр хувийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барих бэлтгэл ажил хангаж байна. Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилт хөгжлийн стратеги төлөвлөгөөнд хүн төвтэй хот болох, цаашлаад хүндээ хөрөнгө оруулалт хийж, асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байна.

Боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Нийслэлд Сургууль цэцэрлэгийн хамрагдалт 74.6 хувьтай байна. Мөн Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон. Хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ хүүхдийн хүмүүжлийг олгох асуудал хамгийн чухал байна. Хотын даргын хувьд олон газраар явж байна. Явсан газар бүхэнд ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай болсон байна. Хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна” хэмээлээ.

“Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан “Шинэ оны анхны уулзалтаа боловсролын салбарынхантай хийж байна. Хотын Дарга С.Амарсайхан тавьсан илтгэлдээ хариуцлага ёс зүйн асуудлыг хөндлөө. Хүүхдийн сургалт хүмүүжлийг хамтатгаж соёлтой боловсролтой хүн бэлтгэх ёстой гэсэн санаачилгатай санал нэг байна. Мөн Хотын соёл мэдээллийн цагийг сургууль болгон боломж нөхцөл бодлого үзэл баримтлалд нийцүүлээд зохион байгуулах хэрэгтэй. Хүүхэд багаасаа сурч төлөвшиж байж соёлтой боловсролтой Монгол Улсаа авч явах иргэн болно.Тиймээс Хотын Даргын санаачилгыг сурган хүмүүжүүлэгч хүний хувьд бүрэн дэмжиж байна” гэв.

СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал "Хотын соёлыг бий болгоход хүүхдийг багаас нь сургуулийн өмнөх наснаас нь анхаарч зөв монгол хүн болгоно. Цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийн  зөв хүмүүжлийн суурийг тавихад хандлагааа өөрчилөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл соёлжих хэрэгтэй гэж хэлмээр байна.Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үед дан ганц боловсролыг хэтэрхий их анхаарч хүмүүжлийг орхигдуулсан тал байдаг. Тиймээс цаг хугацаа алдахгүй хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг эхлүүлж байгаад Хотын дарга санаачилж эхлүүлж байгаад талархалтай байна" гэв. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612736
0 эможи

Зочин
2020-01-19 13:41
keyboard_arrow_up