Нийслэлийн сурагчид ӨНӨӨДРӨӨС амарна

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-ны Даваа гаригаас эхэлнэ.

 Сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал нийт 3 долоо хоног амрах юм.

Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ оны хичээлийн жилд амрах хуваарь:

  • Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
  • Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас амарна.

Орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ оны хичээлийн жилд амрах хуваарь:

  • Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг  долоо хоног
  • Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг  нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас эхлэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611866
0 эможи

Зочин
2019-12-23 13:45
ИРГЭН
2019-12-23 11:25
МАЛНУУДЫН ГАРГАСАН ТООЦОО ГЭДЭГ ЮМЫГ ӨӨРЧИЛЖ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН САНАЛААР АМРАЛТЫН ХУВААРЬ БАГА АНГИЙН ХҮҮХДИЙГ ХЭДЭН НАСНААС СУРГУУЛЬД ОРУУЛАХЫГ ШИЙДДЭГ БОЛМООР БАЙНА. ТӨР НЭРТЭЙ ТЭНЭГҮҮДИЙН ЗОЛИОС ТУРШИЛТЫГ ҮР ХҮҮХДҮҮД ДЭЭРЭЭ ХИЙЛГЭДЭГ ТЭНЭГҮҮД МОНГОЛООС ӨӨР ХАА Ч БАЙХГҮЙ.БОСОХ ЦАГ БОЛСОН.МАЛНУУДААР ҮР ХҮҮХДЭЭ ИРЭЭДҮЙГЭЭР НЬ ТОГЛУУЛАХГҮЙ ШҮҮ.
keyboard_arrow_up