ФОТО: Төв номын сангийн 376 салбарт “Монгол Жангар” туулийг бэлэглэлээ

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

“Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт бэлэглэлээ.

Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна.

Тэрбээр 1910 онд Халимагт тод үсгээр хэвлэсэн 10 бүлэг, 1958 онд Өвөр Монголд хэвлэсэн 13 бүлэг зохиолыг эх болгон, Монгол Улсын олон аймаг, ястны дунд үе дамжин ирсэн тууль, үлгэр, домгийн хувилбаруудыг 60 гаруй жил судлан, 17 бүлэг, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн боть болгон баринтаглажээ. 

Arslan.mn

“Монгол Жангар” тууль нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Монголчуудын үзэл санаа, соёлыг шингээсэн 300 гаруй монгол тууль зуунаас зуун, мянганаас мянган дамжин өвлөгдөн үлджээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610625
0 эможи

Зочин
2019-11-18 17:31
keyboard_arrow_up