Р.Балжинням: II улирал эхлэхэд бүх сурагч номтой болно

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямтай сурах бичгийн талаар ярилцлаа.

-Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын зарим нь сурах бичиггүйгээр I улирлын амралтаа эхлүүлж байна?

-Бага ангийн бүх хүүхэд сурах бичигтэй байгаа. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 50 хувь нь сурах бичигтэй. Үлдсэн нь сурах бичиг худалдаж авах хангалт муу байсан учраас сургуулийнх нь номын санд 100 хувь хангаад тодорхой хэмжээний төлбөр төлөөд авч ашигладаг үйлчилгээг нэвтрүүлье гэсэн шийдвэр гарсан.

Тэгэхээр бүх сурах бичгийг багцаар нь авч ашиглаад түүнийг худалдаж авах үнээс гурав дахин бага үнээр үйлчилгээний хөлс төлөөд, буцаагаад номын сандаа өгнө. Түүнээс түрээслээд ямар нэг ашиг олж байгаа зүйл байхгүй.

-Үлдсэн сурах бичиг хаана саатаад байна вэ?

-2.5 сая ашиглуулах сурах бичгийг хэвлэхээр байгаа. Үүнийг хэвлэх мөнгө улсын төсөвт байхгүй. Тиймээс хэвлүүлэх мөнгийг нь олж шийдвэрлэ гэсэн үүргийг Засгийн газраас Сангийн сайд, Боловсролын сайдад үүрэг болгосны дагуу Азийн хөгжлийн банктай ярилцаад одоо хэрэгжиж байгаа эдийн засгийн хямралын үед боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь төслийн хүрээнд шийдвэрлэх, боломж бололцоог хоёр талаасаа зөвшилцөөд гаргаж ирсэн.

Анхнаасаа батлагдсан төсөл байдаг учраас өөрчлөлт оруулахад Азийн хөгжлийн банк хурлаар оруулж шийддэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард сайд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзаж, ярилцаж зөвшилцөөд төв байрнаас нь хүмүүс ирж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад явсан. Тэндээ очоод Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд шийдвэр нь гарч мөнгөний асуудал нь шийдэгдсэнээр хэвлэх компанийг сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулах үйл ажиллагаа заавал санхүүжүүлэгч байгууллагын журмын дагуу явагдана. Ингээд бид тендерийн бичиг баримтаа боловсруулаад тэднийх рүү явуулаад дүрэм журамтай нь нийцэж байна, тендер зарла гэж зөвшөөрсний дараа тендер зарлаад тодорхой хугацаа шаардана. Үүний дараа үнэлгээ хийнэ. Бид богино хугацаанд үнэлснийг дахин нөгөө санхүүжүүлэгч байгууллага хянаж үзсэний дараа зөвшөөрөл өгснөөр шалгарсан хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулна.

Сурах бичгийг хэвлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Хэвлэсний дараа сургууль бүрт хүргэж өг гэсэн гэрээ хийж байгаа. Энэ бүхнээс үндэслээд өчнөөн цаг хугацаа шаардаж байгаа юм. Тиймээс бид аль болох хурдлуулах арга хэмжээ авч байгаа. 7-8 хэвлэх компани шалгараад VI, VII ангийн сурах бичиг бүгд хүргэгдсэн. VIII, IX, X-XII ангийн сурах бичиг бүгд хэвлэлтэд орсон, зарим нь хүргэгдэж байгаа.

-Бүтэн нэг улирал сурах бичиггүйгээр хүүхдүүд амарлаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Өмнө нь энэ хүүхдүүд сурах бичигтэй байсан уу гэдгийг та нар судалсан юм уу. Тэгвэл бид судалж үзээд арга хэмжээ авч байна. Өмнөх зохицуулалт нь одоогийн гарснаас илүү хохироогоод байгаа юм уу. Зааг ялгааг нь гаргаж байж зөв мэдээлэл өгмөөр байна. Манай оронд номын сүлжээ, борлуулалтын газар байна уу байхгүй.

Сурах бичгийг худалдаж авах эцэг эхийн сонирхол тааруухан. Хэвлэлийн компаниуд эрсдэлтэй үйл ажиллагаа хийж байгаа. Энэ олон хүчин зүйлээс хамаараад борлуулалт хангалтгүй байсан. Авах ёстой хүүхдүүдийн 20 хувь нь л худалдан авч байсан. Тиймээс бид сургуулийнх нь номын санд бүх хүүхдэд хүрэх сурах бичгийг нийлүүлье.

Сурах бичиг худалдан авч байсан хүүхдүүд бага хэмжээний ашиглалтын зардал төлөөд номоо авах боломжтой үйл ажиллагааг нэвтрүүлэх гээд төсөв нь батлагдсан, хөрөнгө мөнгө нь тодорхойгүй байхад ийм шийдвэр гаргасан учраас үүнийг шийдэх үйл ажиллагаа явагдаж байна. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хэрэв бүрэн хэрэгжвэл дараагийн жилээс ямар ч асуудалгүй болно.

Яагаад гэвэл ашиглалтын зардлаас тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдсанаар сурах бичиг хуучраад жагсаалаас гарах үед дахин хэвлэх боломж бүрдэнэ.

-II улирлын хичээл эхлэхэд хүүхдүүд сурах бичгээр бүрэн хангагдана гэж ойлгож болох уу?

-Ямар ч гэсэн түрүүчээсээ нийлүүлээд эхэлсэн. Гэрээнийхээ дагуу явж байгаа болохоор II улирал эхлэхэд ихэнх нь оччихно гэж бодож байна. Сурах бичгийг заавал багцаар нь аваад хичээл тарахад номын сандаа буцааж өгнө.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609577
0 эможи

Зочин
2019-10-23 10:38
зочин
2019-10-23 10:15
сурах бичгээр танай яамныхан бизнес хийдэг юм биш үү.склад дүүрэн хаягдаж байгаа сурах бичгийг яанаа ёстой гол харалмаар хайран улсын төсвийн мөнгө.
keyboard_arrow_up