АНУ-д суралцуулах “HUBERT HUMPHREY FELLOWSHIPS” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Hubert  H.Humphrey хамтын нийгэмлэгийн хөтөлбөр нь АНУ-н засгийн газрын Fulbright солилцооны хөтөлбөрөөс санхүүждэг ба 1978 оноос АНУ-н сенат болон ерөнхий сайд байсан Hubert H.Humphrey-гийн санаачлагаар үүссэн тэтгэлэгт хөтөлбөр юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь  АНУ-д боловсролын зэрэг эзэмших буюу хурдан хугацаанд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуусын дунд зарлагдаж эхэлжээ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар 10 сарын хугацаанд АНУ-н шилдэг их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцаж, өөрийн мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудаа нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Суралцах сургууль: АНУ-ын шилдэг 13 их, дээд сургууль

Тавигдах шаардлага:

  • Баклаврын зэрэг
  • Мэргэжлээрээ ажилсан 5 жилийн ажлийн туршлага
  • Өмнө нь АНУ-руу зорчиж байгаагүй байх
  • Манлайлах ур чадвар
  • Төрийн албанд ажилласан туршлагатай байх
  • iBT TOEFL 71, Institutional TOEFL 530, iBT51-68 оноотой бол шууд их сургуулийн үндсэн оюутан болох боломжтой.

Энэхүү хөтөлбөр нь оюутануудад Америкийн нэр хүнд бүхий их сургуулийн академик цагийн хичээл, хурал зөвөлгөөнд оролцох боломж, сүлжээ үүсгэх болон практик ажлын дадлагуудаар дамжуулан мэргэжлээ дээшлүүлэх ховорхон боломжыг олгодог байна.

 Жил бүр 200 судлаач оюутануудад тэтгэлэг олгодог

​​​
​Суралцах боломжтой мэргэжлүүд:
- ХАА болон орон нутгийн хөгжил
- Харилцаа холбоо/ Сэтгүүл зүй
- Эдийн засгийн хөгжил
- Боловсролын удирдлага, Бодлого төлөвлөлт
- Санхүү болон Банк
- Дээд боловсролын удирдлага
- ХДХВ/ДОХ-н бодлого болон урьдчилан хамгаалалт
- Хүний нөөцийн удирдлага
- Хууль болон Хүний эрх
- Байгалын нөөц, Орчины бодлого болон Уур амьсгалын өөрчлөлт
- Төрийн эрүүл мэндийн бодлого болон удирдлага
- Төрийн бодлого дүн шинжилгээ, Төрийн удирдлага
- Англи хэлийг гадаад хэлний хувьд заах
- Технологийн бодлого болон удирдлага
- Хот болон бүсын төлөвлөлт

Тэтгэлэгийн хэмжээ:

  • Их сургуулийн сургалт болон нэмэлт төлбөр
  • Хэрэв шаардлагатай бол үндсэн хичээлийн өмнөх Англи хэлний бэлтгэл
  • Оршин суух зөвшөөрөл
  • Эрүүл мэндийн даатгал
  • Номны зардал
  • 1 удаагын компьютерийн хэрэгцээ
  • АНУ-руу ирж буцах онгоцны тиз, шаардлагатай бол орон нутгийн тээврийн зардал
  • Мэргэжлийн хурал зөвөлгөөн, түүнд шаардлагатай аялалын зардал

Материал хүлээн авах хугацаа:
Жил бүрийн 10 сарын 1-ны өдрөөс эхлэх ба 200 оюутан сонгон шалгаруулна

Хичээл орох хугацаа:
Сонгосон хичээлээс шалтгаалан 2020оны 4 сар болон 9 сар

Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.

Эх сурвалж: network.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609133
1 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-10-10 22:10
Зочин
2019-10-10 18:42
keyboard_arrow_up