Сурагчид сурах бичгээ хэвлэгдэхийг хүлээсээр байна
2019 оны 10 сарын 04
Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэхээр болсон. Ингэснээр сурах бичгийг гар дээрээс худалдаалахгүй, сурагч бүр хямд зардлаар сурах бичигтэй болно гэж үзсэн юм. Гэвч хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч шинээр хэвлэгдэх сурах бичгийн 60 хувь нь хэвлэлтээс гараагүй байна.
Ялангуяа ахлах ангийн сурах бичиг бүрэн хэвлэгдээгүй бөгөөд бодит байдал дээр Монгол хэл, Математик, Уранзохиол, Англи хэл гэх мэт гол хичээлийн сурах бичгүүд нь хүрэлцэхгүй байгаа гэнэ. Иймд гурваас дөрвөн сурагч дундаа нэг ном ашиглаж буй ажээ. Энэ талаар холбогдох мэргэжлийн хүмүүс нь хэлэхдээ 10-р сарын 15 гэхэд үлдсэн сурах бичиг хэвлэгдэж дуусна гэжээ.
Эх сурвалж: erennews.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608888
0 эможи
Зочин
2019-10-05 19:42
Зочин
2019-10-04 15:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс